У.Хүрэлсүхийг өндөр өвгөдийнх нь нутгийн иргэд халуун дулаанаар угтан авлаа У.Хүрэлсүхийг өндөр өвгөдийнх нь нутгийн иргэд халуун дулаанаар угтан авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүхийг өндөр өвгөдийнх нь нутгийн иргэд халуун дулаанаар угтан авлаа

2021 оны 5 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/ Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Сүхбаатар аймаг бол нэр дэвшигч У.Хүрэлсүхийн аавынх нь төрсөн нутаг, Их жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг билээ. Нутгийн зон олон нь төв талбайдаа хуран цуглаж, мөрийн хөтөлбөр танилцуулах уулзалтад идэвхтэй оролцон, Цэцэн хан аймгаас дараагийн Ерөнхийлөгч сонгогдох ёстой хэмээн дэмжиж байгаагаа хэлж, амжилт хүслээ.  Нэр дэвшигч У.Хүрэлсүх  “Нутгийн ахан дүүс та нартайгаа агуу их жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөний өмнө уулзаж байгаадаа сэтгэл өндөр байна. Эцэг өвгөдийн минь өлгий, аавын минь нутаг  Цэцэн хан аймаг бол миний ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн түүхэн нутаг. Цэцэн хан аймгийнхан  бол талын баатрууд юм шүү.  Надад итгэл өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн журмын нөхдөдөө талархаж байна. Шударга ёс тогтсон нийгмийг бүтээх ёстой. Байгалийн баялаг бол бурхны бэлэг. Бид сүүлийн хэдэн жил шударга бусын төлөө тэмцэж, олон төрийн өмчит үйлдвэр, уул уурхайн тусгай зөвшөөрлийг төрийн өмч болгож хурааж авсан. Монголд хүн засагладаг биш хууль засагладаг байх ёстой.  “Эрдэнэт” улсын үйлдвэрийн газрыг хувийн мэдлээс  төрд авснаар өмнөхөөсөө  тав дахин ашиг өгч байна. Энэ ашиг шимээсээ ард иргэддээ хуваарилж эхэлсэн. Оюутолгойн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олголоо. Энэ бол байгалийн баялгийн үр шим юм шүү.

Монголд нэг хүний дарангуйлал тогтох гэж байна гээд зарим хүн увайгүй зүйл ярьж явна гэсэн. Энэ ямар ч боломжгүй зүйл. МАН-ын 200 гаруй мянган гишүүд дэмжигчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Парламентын засаглалтай улс оронд нэг хүний  дарангуйлал бий болохгүй гэдгийг хариуцлагатайгаар та бүхэнд хэлье.  Цаашлаад Монгол Улс үйлдвэрлэгч орон болох ёстой. Үйлдвэрлэгч орон болохын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөгжлийн төлөө нэг цонхоор хардаг, хамтарч ажилладаг байх ёстой. Монголын төр бодлогоор аж ахуйн нэгжүүд, иргэдээ ажлын байраар хангаж ажиллах нь зөв. Харин бидний дайсан бол ажилгүйдэл, архидалт, авлига хээл хахууль. Үүнтэй тэмцэх ёстой. Эцэст нь хэлэхэд 100 жилийн түүх бүтээсэн, өвөг дээдсийнхээ түүхэн замналыг нутгийн хүү нь сэвтээхгүй үргэлж өндөрт өргөж явах болно” гэлээ.  Сүхбаатар аймгийн иргэд сонгогчдын хувьд нутгийн хүү маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, наран ургах зүгээс сурталчилгаагаа эхлүүлж, амьдралд ойр, ард түмний аж байдлыг дээшлүүлэх мөрийн хөтөлбөр танилцуулж байгаад гүн талархаж байна. Цаашид мөрийн хөтөлбөртэй улам  сайн танилцана. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг хангаж ажиллах ёстой. Ерөнхий сайд байхдаа шударга ёсыг бэхжүүлэх  ажлаа үргэлжлүүлээд ажиллаж чадна гэдгийг хэлж байлаа.

Уулзалтад оролсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: -МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед маш хариуцлагатай, зөв шийдвэр гаргаж ажилласан.  Дэлхий дахинд ковидыг тахал гэж зарлаагүй,  хөл хориогүй байхад манай улс хилээ хааж чадсан.  БНХАУ-д цар тахлын  аюул ид нүүрлэж байхад манай улс хилээ хааснаар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадсан шүү. Бүтэн 10 сар хилээ хааж, цар тахлын халдвараас хамгаалж байх хугацаандаа эмнэлгүүдээ ашиглалтад оруулж, эмч нараа бэлтгэж чадсан. Одоо нийслэлийн хүн амын 98 хувь нь, орон нутагт 80 хувь нь вакциндаа хамрагдчихаад байна. МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүх бол Шадар сайдаар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд онцгой цагт зоримог шийдвэр гаргаж ажилласан нь хүнээ хайрласан зөв шийдвэр байж чадсан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Т.Ганди:– Нэр дэвшигч У.Хүрэлсүх бол хувь хүнийхээ хувьд шийдэмгий зоригтой, тууштай зан чанартай. Шийдэмгий байна гэдэг нь олон саад бэрхшээлийг туулдаг.  Шударга ёсны тэмцэл үргэлжилж байна. Баялгийн эзэн монгол хүн өөрөө байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа хүн бол У.Хүрэлсүх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол намчирхаж, талцаж хуваагддаг сонгууль биш. Манай монголчууд эрт дээр үеэс Төрийн тэргүүний сонгуульд оролцохдоо хүнээ харж, хийсэн бүтээснийг нь олж харж чаддаг ард түмэн гэж боддог гэлээ.
Уулзалтын дараа нутгийн өвгөд нь нэр дэвшигч У.Хүрэлсүхэд түүхэн сургаалиа хайрлаж, их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний өмнө дурсгалын зураг татуулан, амжилт хүсч, аяны дөрөөнд нь сүү өргөлөө.

МАН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
627289
16 эможи

Гал
2021-05-30 20:13
Энэ муу хулхи ёстой дэмжихгүй
Anargul
2021-05-26 20:47
88509840
Bulgamaa
2021-05-26 13:37
Medeej demjix bolno Amjilt xvsey
Зочин
2021-05-26 13:32
Дэмжнээ
Зочин
2021-05-26 09:19
Энэ гөлгийг хэн ч дэмжихгүй. Дарангуйлал. Хэнтэй ч өрсөлдөөгүй
Зочин
2021-05-26 09:08
Хүрэлсүхээ масска хий санаа минь хачин их зовож байна масска хий дэмжиж байна харин маскаа л хий
Засгийн газар Интермед эмнэлэгт мөнгө төлөөд Спутник вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЯАРАЛТАЙ ӨГ !!!
2021-05-25 16:56
Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа иргэдийг бүү хохироо !!!! Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна. Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!!
Засгийн газар Интермед эмнэлэгт мөнгө төлөөд Спутник вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЯАРАЛТАЙ ӨГ !!!
2021-05-25 16:45
Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа иргэдийг бүү хохироо !!!! Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна. Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!!
У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up