Хилийн чанадад байгаа иргэдийн 76 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө Хилийн чанадад байгаа иргэдийн 76 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хилийн чанадад байгаа иргэдийн 76 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлж өчигдөр /2021.06.01/ 13:00 цагт дууссан бол сонгогчдын санал авах ажиллагааны талаар ГХЯ мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, "Гадаадад байгаа иргэдийн санал өгөх өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тавдугаар сарын 30, 31 гэж тогтсон. Энэ дагуу хилийн чанадад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Салбар комиссын бүрэлдэхүүнд нийт 187 төрийн албан хаагч ажилласан.

Гадаадад байгаа санал өгөх 7,398 иргэнийг бүртгэж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэрсийг хүргүүлсэн. Үүнээс дөрвөн иргэний бүртгэл зөрчилтэй тул баталгаажаагүй. Ингээд хилийн чанадад 7,394 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн 7,394 иргэнээс 5,618 сонгогч санал өгсөн байна. Энэ нь нийт бүртгүүлсэн иргэдийн 76 хувь болж байгаа юм.

2017 онд гадаадад байгаа нийт иргэдийн 66.3 хувь нь саналаа өгч байсан бол энэ удаагийн сонгуульд илүү идэвхтэй оролцсон." гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627417
0 эможи

Зочин
2021-06-02 10:53
огт ач холбогдолгүй бөөн зардал чирэгдэл
keyboard_arrow_up