СОНГУУЛЬ: Сүхбаатар, Багахангай, Баянгол дүүргүүдийн ирц 50 ХУВЬ ДАВЛАА
2021 оны 6 сарын 09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын сонгуулийн ирц ирц 47.70 хувьтай байна. Харин нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар, Багахангай, Баянгол дүүргүүдийн ирц 50 хувь давлаа.
Тодруулбал,
- Багахангай 56.93
- Баянгол 53.30
- Сүхбаатар 51.43
- Хан-Уул 49.18
- Багануур 48.83
- Баянзүрх 47.17
- Чингэлтэй 45.01
- Сонгинохайрхан 43.46
- Налайх 42.79 хувийн ирцтэй байна.
Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
СЕХ-ноос ирцийн мэдээг 20.00, 22.00 цагт мэдээлэх юм. Ирцийн нэгтгэсэн мэдээллийг эндээс үзнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627690
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: