НӨХӨН СОНГУУЛИЙН “АЖИГ“ НӨХӨН СОНГУУЛИЙН “АЖИГ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НӨХӨН СОНГУУЛИЙН “АЖИГ“

2021 оны 8 сарын 17

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хотын дарга болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор нөхөн сонгууль болох нь тодорхой болсон. Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар УИХ-аас товлосон билээ.  

Одоогийн байдлаар нөхөн сонгуульд  есөн нам, нэг эсвэл оролцохоор СЕХ-нд хуульд заасан хугацаанд баримт материалаа хүргүүлсэн байна. Үүнд МАН, АН, ХҮН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/  албан ёсоор бүртгүүлжээ. Эдгээр намуудын төлөвийг танилцуулъя. 

МАН

Нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн жагсаалтад нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарын нэр яригдаж байна. Н.Энхбаяртай дээд түвшинд хийсэн наймаа, тохироогоор түүний хүүг нөхөн сонгуульд оролцуулахаар болсон нь Д.Сумъяабазарт хүндээр тусч байж мэпнэ.

АН

Энэ удаагийн нөхөн сонгуульд хоёр хуваагдсан АН хоёул дангаараа УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн ч М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахаар СЕХ бүртгэсэн.

Нөхөн  сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангахаар АН-аас хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулийн ажлын хэсгийг АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн  ахалж байгаа аж. Сонгуулийн өмнө АН эвлэлдэн нэгдэж, зүтгэвээс тэдэнд ялах магадлал бий. 

ХҮН

ХҮН нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН гучин жилийн үүх түүхтэй АН-аас илүү амжилттай оролцсон. Энэ удаад тэд энэ амжилтаа бататгах хүчтэй нэгнийг сойх болов уу. 

Үнэн ба зөв

Олны анхаарлын төвд байдаг ч сонгуульд одгүй нэгэн бол Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар. Тэр ч мөн УИХ сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох батламжаа гардаж авчээ. Тус намын хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд тун чиг итгэлтэйгээр Шинэ нам, Бүгд найрамдах нам, Монголын үндэсний ардчилсан намын нэгдэлтэй нэгдэж, ШИНЭ эвсэл байгуулан оролцсон ч нэг ч суудал авч чадаагүй.

Бусад жижиг намуудын хувьд АН, МАН-ын санал хуваах төдийгөөр өрсөлдөх байх. Түүнээс МАН-ын саналыг хуваагч биш. Ямар ч байсан энэ нөхөн сонгуульд зарим улстөрчдийн орших, эс оршихийг шийдэх сонгууль болно.  Ямар ч байсан намууд бие халаалтдаа орцгоожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629889
0 эможи

keyboard_arrow_up