Н.Энхбаяр хүүгийнхээ өрсөлдөгчдийг худалдаж аваад эхлэв үү! Н.Энхбаяр хүүгийнхээ өрсөлдөгчдийг худалдаж аваад эхлэв үү!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Энхбаяр хүүгийнхээ өрсөлдөгчдийг худалдаж аваад эхлэв үү!

2021 оны 9 сарын 24

Arslan.mn

Хэвлэл мэдээллээр “Н.Энхбаяр хохирлоо, МАН-д хулхидууллаа” л гэнэ. Тэр хэзээ ч хулхидуулахгүй. Харин ч татан буугдсан МАХН-ын гишүүдийг хулхидсан. Яагаад гэхээр тэр зөвхөн хүү Э.Батшугарынхаа улс төрийн замыг засах зорилго дор 52 мянган гишүүнтэй МАХН-ыг татан буулгаж МАН-д нэгдсэн. Өдгөө дарга, сайдын суудал зүүдлэн суугаа Ц.Оюунбаатар, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян нарын нөхөд ажил амьдралаа бодох цаг нь болжээ. Н.Энхбаяр хэдэн мянган гишүүнтэй нэг нам бүү хэл Монгол Улсыг хуурч явсан толгой. Дор дурдах зүйлсийг баттай гэж болох эх сурвалжууд хэлж байна. Тэр зорилгынхоо эхний алхамыг хийж, 200 гаруй мянган гишүүнтэй ах намаас хүүдээ мандат авч өгөв. Одоо хүүгээ сонгуульд ялуулах бүхий л ажиллагааг зохион байгуулаад эхэлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт Л.Цог гишүүн болно гээд хэн ч мэдэхгүй Дэлхийн Монгол­чууд намаас өрсөлдөж байна гэж бодож байна уу, үгүй. Тэр Н.Энхбаярын даалгавраар Э.Батшугарын гол өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн саналыг хуваалгах зорилго дор ирж байгаа нь анзаарагдана.Хоёр цагаан толгойтой өвгөн бие биенээ мэрээд л дуусна. Хуульч Х.Бат-Ялалт гэх нөхөр гишүүн болно гэж зүүдлээд дэвшиж байна гэж бодож байна уу, үгүй л болов уу. Н.Энхбаярын даалгавраар өрсөлдөгчдийн санал хуваахаар явж байгаа нь илтэд цухалзах болов. Энд тэнд үүсгэж байгаа хэрүүл маргаан, хэлж ярьж байгаа байр суурийг анзаарч хараарай. Түүнд сонгуульд ялах туйлын хүсэл лав алга, зүгээр л хутган үймүүлэх замаар явна. 

Сэтгүүлч Ш.Гантулга Н.Энх­баярынхаа хүүгийн эсрэг Иргэний зориг намын нэр дээрээс өрсөлдөж байна гэж бодож байна уу, үгүй. Хэзээ ч тийм зүйл байдаггүй юм. Э.Батшугарын өрсөлдөгчдийн санал хуваах зорилго дор даалгавар авсан байж таарна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Ц.Гантулга ч юу л бол. Гагцхүү Үнэн ба зөв намын Ц.Отгонбаатар, "Зөв хүн Электорат эвсэл"-ээс Б.Найдалаа нарын хувьд Н.Энхбаярын оролцоогүй өрсөлдөж байгаа байх гэж хүчээр найдна. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхийн хувьд өөрийнхөө улс төр, сонгуулийн түүхэнд санал цуглуулж үзээгүй хүн учраас өөрийн дураар салхилж яваа байх. Ингэхээр  Н.Энхбаяр Э.Батшугарын есөн өрсөлдөгчийн тал хувийг худалдаад авчихсан байх магадлалтай харагдана. Нэгэн цагт “Улсаасаа баян Ерөнхийлөгч” хэмээн нэрлэгдэн, хаан мэт явсан нөхөрт хэдэн нэр дэвшигч худалдаж авах нь тийм ч том асуудал биш байх.

Э.Батшугарыг тоохгүй хаях байх гэж таамаглаж байсан МАН-ынхан ч “Хөлгүй хөдөлж хөхүүргүй айраглаж” байгаагаас харахад ч ойлгомжтой. МАН-ын өдгөө байгаа гэх лидерүүд бүгдээрээ л түүний хүүг амаа олохгүй магтах аж. Сонгинохайрхан дүүрэгт “босоо” гэгдэж явсан улстөрчийн халамж, схемд нэгэнт орсон гэдгийг ч дуулгаж байна. Үнэн хэрэгтээ МАН-д Э.Батшугар хэмээх нэг суудал хэрэг байхгүй. Гагцхүү Н.Энхбаяраас МАХН хэмээх нэрийг салгаж авах том тохиролцоо л байв. Дахин хэлэхэд Н.Энхбаяр татан буугдсан МАХН-ын нөхдөө сайд, даргын суудалд зүтгүүлнэ гэж байхгүй шүү, Э.Батшугарыг парламентад ороод ирэхээр нь сайдын суудалд зүтгүүлэх тухай төлөвлөгөө зурж суугаад гайхах хэрэггүй. Бараг тохиролцоонд хүрчихсэн байгаа гэдэгт эргэлзээд яахав. Тэгээд ч энэ Засгийн газар тийм ч удаан оршин тогтнохгүй. Дараа дараагийн тохиролцоо зур­сан байгааг ойлгож ядах юм алга. 

Урагшгүй нэр дэвшигчийн эцэг ийнхүү “ташуур” авдаггүй хүүдээ бүхий л замыг нь дардан байлгах тал дээр гойд анхаарч байна. Тал талаас нь анхаарал хандуулахгүй бол Э.Батшугар юу юм. Хэн ч биш. Ёстой л 52 мянган гишүүний итгэл үнэмшлийг золиосолж байж МАН-д багтсан эрх банди. Тийм ч учраас эцэг нь МАН-д МАХН-ыг өгч, хүүгээ данслуулсан нэг тийм наймаа л өрнөж байгаа болохос бус юун “том том зорилгын дор” нэгдэх вэ. Одоо өрсөлдөгчдийг нь худалдаж авах замаар парламентад оруулахаар зүтгэж байна. Ядахад Э.Батшугар богино зайнд улс төр хийхдээ гурван ч нам дамжиж нэр дэвшсэн. Ингэхдээ дөнгөж цухуйж буй нэр нүүрээ ч барсан. Тодотговол, 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын нэр дээрээс өрсөлдсөн бол 2020 оны аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуулиар АН-ын нэр дээрээс өрсөлдсөн. Өдгөө МАН-ын нэр дээрээс өрсөлдөж байна. Хэтрүүлэн хэлэхэд нэг жилийн дотор гурван том намын нэр дээрээс өрсөлдөж байгаа өөрийн гэсэн байр суурьгүй нөхөр юм.

Өдгөө өрнөж байгаа үйл явдлаас харахад Сонгинхайрхан дүүрэг, УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхийн ч хэрэггүй харагдана. Өнөөгийн мандаж байгаа МАН-ын энэ хүртэл явж ирсэн улс төрийн бохир схемыг Н.Энхбаяр зохиосон гэдгийг ч мартаж болохгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
631204
5 эможи

Зочин
2021-10-02 21:21
Бөөрөө мөнгөөр зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авдаг бол санхүүгийн бэрхшээлийг даван туулж байгаа ч танд боломж байна. Та бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Зочин
2021-09-25 17:21
Маш үнэн бичжээ. Одоо 28-р тойргийн сонгогчдын ухаан мэдэж дээ
Зангараа
2021-09-24 20:15
Сэтгэлгээний хоцрогдолтой этгээд үүнийг бичмэглэжээ хөөрхий чааваас цаг үеэсээ дэндүү хоцорч яваа бололтой. Одоо бол ийм юмыг монголчууд үзэн яддаг болсон. Дахин дахин коммунист МАН д өгнө гэж бүү горьд.
монгол
2021-09-24 18:22
ЭНЭ ХҮН ЗӨВХӨН ГЭР БҮЛЭЭ БОДСООР ӨДИЙ ХҮРСЭН ЮМ ДАА ХӨ
keyboard_arrow_up