Э.Бат-Үүлийг зодлоо гээд Н.Бат-Ялалтын рейтинг өсөх үү? Э.Бат-Үүлийг зодлоо гээд Н.Бат-Ялалтын рейтинг өсөх үү?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бат-Үүлийг зодлоо гээд Н.Бат-Ялалтын рейтинг өсөх үү?

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

"Хутга гаргаагүй бол хурим болсонд тооцохгүй" гэдэг бил үү. Сонгуулийн халуурал ч бас ид дундаа яваа бололтой. Өчигдөр (2021.10.05) нэр дэвшигч Э.Бат-Үүлийн сонгогчидтой хийсэн уулзалтыг хэсэг бүлэг хүмүүс ирж үймүүлжээ. Нэр дэвшигч рүү баахан дайрч, давшилж, уулзалтад ирсэн хүмүүсийг загнаж зандарч, гар хуруугаараа чичиж байгаад явсан нөхөд тэндээсээ хөдлөөд шууд Шударга иргэдийн нэгдсэн фронтын Н.Бат-Ялалтын сонгуулийн штаб руу явж очсон байдаг юм.

Өмнө болсон уулзалтууд дээр ч гэсэн иймэрхүү "зүс буруу" нөхөд гэнэт гэнэт айлчилдаг болохоор "Энэ лав их өндрөөс шидсэн чулуу, эрх баригч намын явуулга" энэ тэр гэсэн чинь хаяа хатавчнаас нясалсан чавх байсан юм дагуу. Ах намынхан өөрсдөө явсан бол арай ч ингэж гэнэдэхгүй.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар Сонгинохайрханд 9 нам, нэг эвсэл өрсөлдөж байгаа. МАН-аас бусад нь бүгд өөрсдийгөө "сөрөг хүчин", "гуравдагч хүчин" гэж нэрлэдэг жижиг намууд. Яг өнөөдрийн байдлаар албан ёсны сурталчилгаа явуулж байгаа хоёр нам нь АН, МАН хоёр. Бусад нь МАН-ын захиалгаар санал хуваах зорилготой орж ирсэн халаасны намууд. Өнөөдөр Орост яг ийм нөхцөл байдал байгаа. Сөрөгч хүчний бүх намууд нь Путины Нэгдсэн Оросоос тэжээгддэг, тэдний захиалгаар жагсдаг, цугладаг, захиалсан дууг нь дуулдаг.

Манайхан ч гэсэн юу дутах вэ, ядаж өрсөлдөгчийнх нь нүүр лүү шороо ч болтугай цацаж байж цалингаа авч таарна биз дээ. Тамга болгоны ард таван хүн бий гэж бодвол дор хаяж дөчин айлын амьдрал ахуй юм даа.

Түүнээс биш Э.Бат-Үүлийг барьж зодлоо гээд Бат-Ялалтын рейтинг өсдөг ч гэж юу байх вэ.

 

Эх сурвалж: inews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631582
3 эможи

Зочин
2021-10-08 08:45
Хошин шогийн үзэгдэлүүд удахгүй дуусах нь дээ. халтарууд богино хугацаанд жүжиглэлээ
Зочин
2021-10-07 21:56
энэ ч үүл баатарын бичсэн зохиол байх
keyboard_arrow_up