Өнөөдрөөс ГУРАВ хоног архи, согтууруулах ундаа худалдаалахгүй
2021 оны 10 сарын 09
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Нөхөн сонгууль болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ.
Уг захирамжид “Нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг хоригложээ.
Мөн энэ өдөр урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй, захууд ням гарагт ажиллахгүй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8
2
2
1
3
1
2
10
631589
29 эможи
Зочин
2021-10-08 23:24
mainah ням амагдгүй яармаг 52 зах
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: