НӨХӨН СОНГУУЛЬ: Ирц хүрээгүй тул НЭМЭЛТ САНАЛ хураалт явуулахаар боллоо НӨХӨН СОНГУУЛЬ: Ирц хүрээгүй тул НЭМЭЛТ САНАЛ хураалт явуулахаар боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НӨХӨН СОНГУУЛЬ: Ирц хүрээгүй тул НЭМЭЛТ САНАЛ хураалт явуулахаар боллоо

2021 оны 10 сарын 10

Arslan.mn

22:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн ирц 39.04 хувьтай, Хэнтий аймгийн ирц 34.29 хувьтай байна. Нийт 148 хэсгийн хороо хаалгаа барьж, санал хураалтыг зогсоолоо.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "148 хэсгийн хороо хаалгаа барьсан. Ирц хүрсэн эс хүрснээс үл хамаараад үр дүнг дэлгэцээр танилцуулна" гэсэн юм.

Arslan.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ирц 50 хувьд хүрээгүй тул СЕХ-ноос 7 хоногийн дотор нэмэлт санал хураалт зохион байгуулах юм. Ингэхдээ өмнөх сонгуулиар саналаа өгөөгүй иргэдийн саналыг авдаг байна.

Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан хүргэж байна. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмж, эцсийн дүнг гаргах юм. СЕХ-ноос өнөөдрийн санал хураалтын дүнг нэгтгэн, 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Үлдсэн саналын хуудсыг лацдан нэмэлт санал хураалтын үеэр ашиглах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
631674
3 эможи

Уншигч
2021-10-11 11:35
Энэ нэг эргүү санал өгөөд яах юм бэ. Угаасаа машинаар луйвардах юм чинь гэжню энэ. Машинаар гарсан дүнг 100хувь гараар тоолно гэдгийг мартсан мангар уу. Тэгээд ч урьд өмнөх үеийн машин ба гар тооллого зөрж усан тохиолдол гараагүй.
Зочин
2021-10-11 09:39
Угаасаа сонгогч биш хар машин шийдэх зүйлд дэмий мөнгө үрээд яахав Хяналтын гар тооллогоыг хар машины дүн гарангуут л хийх ёстой Хэдэн цагийн дараа эсвэл хоноод гар тооллого хийвэл хэрэгүй шүү
Зочин
2021-10-11 08:24
Нэр дэвшигчийг соль гаргачих хүн алга Энхбаярын хүүд өргүй шүү ман улайн цайм луйвардаад байна дараагийнхаа нэр тодруул
Зочин
2021-10-11 07:47
Сонгуулиар яадаг юм гэж байгаа хүмүүс юм ойлгооч Үндсэн хуулинд Улсын их хурал 76 гишүүнтэй байна гээд заасан байгаа Тэгээд одоо 74 байгаа юм 2 гишүүн дутуу учир сонгууль хийх дүрэм журамтай юм Энэ улс чинь Сайн ч Мууч нэг төр засагтай байх ёстой биз дээ Та нар Тэр сайн гэсэн хүмүүсээрээ төрөө бариулж болно шүү дээ Эхлээд тэр хүмүүсээ олж бэлд Дараа нь энэ төрөө нураа Юмаа балтгээгүй нурааж хаячихья гээд байх юм 1 Нураах амархан Эвллүлэх хэцүү шүү Цаг дээрээ наадуул чинь таны санаснаар эвлээд төр авч явж чадах уу Хоорондоо зодолдоод байх вии
О
2021-10-11 06:37
Сонгуулиар хүүрээ хийдэг хүүрнүүд вэ
Мазаалай
2021-10-10 23:12
Наад хүмүүсд чинь дургүй байхад заавал нэгийг нь гаргах гээд зүтгээд байхы. Санал хураалтын ирц хүрээгүй бол нэр дэвшигчдийг сольдог бодвол таарна.
Мазаалай
2021-10-10 23:10
Наад хүмүүсд чинь дургүй байхад заавал нэгийг нь гаргах гээд зүтгээд байхы. Санал хураалтын ирц хүрээгүй бол хэр дэвшигчдийг сольдог бодвол таарна.
keyboard_arrow_up