Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 60 хоногийн хугацаанд хаана Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 60 хоногийн хугацаанд хаана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс 60 хоногийн хугацаанд хаана

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог билээ. 

Энэ жилийн сонгуулиар иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хааж, зургаадугаар сарын 29-ний өдөр нээх талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноосноос мэдээллээ. 

Өмнө нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд зогсоодог байсан ч иргэдээс "Хэтэрхий эрт байна. Сонгуулиас болоод хаягийн шилжилтээ хийлгүүлж болохгүй байна. Үүнээс үүдэж сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудал цэгцрэхгүй байна" гэсэн гомдлууд ихээр гардаг байсан учир 60 хоногийн өмнө болгож өөрчилсөн байна. 

Сонгогчийн байнга оршин байгаа хаяг дээр нь үндэслэж сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг учир дээр заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай байдаг аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653817
0 эможи

keyboard_arrow_up