Хөгжлийн банкны хэргээс нэрээ ч цэвэрлэж амжаагүй эрхэм УИХ-д нэр дэвших юм гэнэ
Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай эрхэм үүргийг нэгэн цагт үүрч явсан эрхэм бол М.Баямагнай. Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр өнөөх Хөгжлийн банкны зээлийн хэрэг үүсэж, маргаантай олон асуудал ундран гарч ирэхэд М.Баярмагнайн нэр холбогдчихсон тууж явсан. Нэр цэвэр, ухаад ч юм гарахгүй гэсэн додигор бодлыг тэр тээж явсан бол Хөгжлийн банкны сонсголоос зугтаах байсан болов уу.
Хөгжлийн банкны сонсгол боллоо. М.Баярмагнайгийн гэрчээр дуудагдаагүй хэрэг гэж бараг байсангүй. Гэтэл тэр алинд нь ч ирээгүй юмдаг. Шалтаг шалтгаан нь эмнэлэгт хэвтсэн, хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэсэн тайлбарууд байсан юм.
Өмнөх будилаантай асуудлаа цэгцэлж, нэрээ ч сугалж гаргаж амжаагүй яваа эрхэм маань УИХ-д нэр дэвшихээр саналаа өгөөд явж байх юм. Яадаг ч эрх мэдэл, яадаг ч хэнэггүй зан юм. Эр ганц алдаа л биз гэж өмөөрөөд бид дэвшүүлээд сонгочих юм биш биз дээ ч гэж битүүхэн бодох.
Хүмүүс түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн ч гэх нь бий. Учир нь тэд нутаг нуга нэг юм гэнэ. Нутаг нэг байлаа гээд хамсаатан болох биш. Гэхдээ дараахан нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажиллаж байсан гэх мэт зүйлс нь нутаг нугийн хүний нөлөө л гэх юм билээ.