УИХ-ын сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ СЕХ-нд өгчээ УИХ-ын сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ СЕХ-нд өгчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ СЕХ-нд өгчээ

2024 оны 4 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, хоёр эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өглөө.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авлаа. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв.

Нам, эвслийн удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм. СЕХ-нд: 2024 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдөр:

  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Үнэн ба Зөв нам
  • Ардчилсан нам /АН/
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/
  • Монгол Консерватив нам /МКН/
  • Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/
  • Монголын Социал Демократ Нам
  • Монголын хүний төлөө нам
  • Дэлхийн монголчууд нам (ДМН)
  • Ард түмний хүч нам
  • Эх Орон нам
  • Монгол Ардын нам /МАН/
  • Хөгжлийн хөтөлбөр нам
  • Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/
  • Монгол шинэчлэлт нам /МШН/
  • ХҮН нам /ХҮН/
  • Монголын Либерал нам /МЛН/
  • Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/
  • Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
  • Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
  • Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
  • Үндэсний эвсэл /МНН-МҮАН/
  • Их эв нам /ИЭН/
  • Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
  • Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
  • Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана гэж СЕХ-ноос мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656716
0 эможи

keyboard_arrow_up