Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон дэд сайд Г.Түвдэндорж сонгуульд нэр дэвшинэ Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон дэд сайд Г.Түвдэндорж сонгуульд нэр дэвшинэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон дэд сайд Г.Түвдэндорж сонгуульд нэр дэвшинэ

2024 оны 5 сарын 13

Arslan.mn

Өдгөө Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын алба хашиж буй Г.Түвдэндорж 2024 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт горилж буй.

Түүний аав нь ч, хадам аав нь ч улс төрд нөлөө бүхий хүмүүс бий. Монголбанкны О.Чулуунбат агсны том охин Ч.Агиймаатай суусан “алтан” хүргэн тэрбээр “Торгоны зам групп” ХХК-ийн эзэн, алдарт уяач Ц.Гантөмөрийн хүү. Бүр цаашилбал дуучин С.Жавхлангийн анхны эхнэр Долгормаагийн дүү гээд цол гуншин ихтэй залуу.

Мөн үүгээр дуусахгүй, нүүрсний сонсгол хийх сургаар нүүр номдоо "сүржин сонсгол" гэж буруутгаж суусан Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн хамаарал бүхий компани нүүрсний хулгайн хэрэгт холбоотой болох нь ил болсон нь саяхан.

Тодруулбал, нээлттэй сонсголд нэр нь дурдагдсан "Спейшл майнинг сервис" нь  дэд сайд Г.Түвдэндоржийн хамаарал бүхий компани гэсэн юм.

Тус компани 2019-2023 оны хооронд "Эрдэнэс Монгол" ХК-аас 706 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гурван гэрээ байгуулсан байна. 2021 онд зохион байгуулсан Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс, олборлолт, баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон. Энэ ажил нь 715 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байжээ.

"Спейшл майнинг сервис"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар Б.Баттулга гэж хүн ажилладаг. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж буй Гантөмөрийн Түвдэндоржтой хамтран эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан нэгдмэл сонирхол гарч ирсэн болохыг ШИНЭЭЖЧИД онцолсон юм. 

Эндээс харвал ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж нь өөрийн хамаарал бүхий компанидаа давуу эрх эдлүүлж, 706 тэрбум төгрөгийн гэрээ хийлгүүлсэн байх магадлал маш өндөр байсан гэж байв.

Харин Б.Баттулгын эзэмшлийн “Спейшл майнинг сервис” компанид би ямар ч хамааралгүй гэж мэдэгдэж байв. Гэхдээ хуулиар  ашгийн төлөө үйл ажиллагаатай компани хамтран байгуулсан тул  ашгийн төлөө  нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий л этгээдүүд гэж үзэх хангалттай үндэслэлтэй байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Энхбаяр хэлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656917
0 эможи

Z
2024-05-14 02:25
Бөөн юм болсон тэгээд тэр их хулгааан мөнгө хаачвааа
keyboard_arrow_up