Нэр дэвшүүлэх үйл явц ИД ӨРНӨЖ  байна Нэр дэвшүүлэх үйл явц ИД ӨРНӨЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нэр дэвшүүлэх үйл явц ИД ӨРНӨЖ байна

2024 оны 5 сарын 15

Arslan.mn

2024 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах үйл явц ойрын өдрүүдэд ид өрнөж байна.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа энэ сарын 14-20-нд явагдаж байна.

  • Намууд жагсаалтаар болон тойрогт нэр дэвшигчдээ тодруулж тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. 
  • Бие даан нэр дэвшигчид тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж Сонгуулийн ерөнхий хороонд бичиг баримтын хамт хүргүүлнэ.
  • Нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.
  • Сонгуулийн ерөнхий хороонд 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн бол Үндэсний аудитын газарт 77 бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулаад байна.  
  • УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.
Нэр дэвшүүлэх үйл явц дараах байдлаар явагдана.

Нэгдүгээрт. Нэр дэвшүүлэх ажиллагааны тухай

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Хуулийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 20-ныг дуустал.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Хуулийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 20-ныг дуустал.

Хоёрдугаарт. Нэр дэвшигчид баримт бичиг ирүүлэх тухай

Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Хуулийн хугацаа: Тавдугаар сарын 25-ны дотор.

Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.  Хуулийн хугацаа: Тавдугаар сарын 25-ны дотор.

Гуравдугаарт. Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх тухай

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Хуулийн хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 1-ний дотор.

Дөрөвдүгээрт. Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх тухай

Нэр дэвшигч хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй. Хуулийн хугацаа: 2024 оны тавдугаар сарын 23-ны дотор.

Тавдугаарт. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх тухай

Авлигатай тэмцэх газар нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Хуулийн хугацаа: Энэ оны тавдугаар сарын 24-ний дотор.

Зургаадугаарт. Дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх тухай

Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно. Хуулийн хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 3-наас өмнө.

  • Нэр дэвшигч нас барсан;
  • Нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.

Долоодугаарт. Нэр дэвшигчийг дахин, нөхөн бүртгэх эсэхийг шийдвэрлэх тухай

Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хуулийн хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 10-наас өмнө.

Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хуулийн хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 10-наас өмнө

Наймдугаарт. Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх тухай

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож нийтэд мэдээлнэ. Хуулийн хугацаа: 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656963
0 эможи

keyboard_arrow_up