Х.Булгантуяагаас болж ээж нь Дэлхийн банкнаас 2 жилийн сахилгын ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ Х.Булгантуяагаас болж ээж нь Дэлхийн банкнаас 2 жилийн сахилгын ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Булгантуяагаас болж ээж нь Дэлхийн банкнаас 2 жилийн сахилгын ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ

2024 оны 6 сарын 18

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа жирийн нэг айлын жирийн нэг охин мөн үү? Тэрбээр бусдын боломжийг булаагчдын нэг биш биз?! 

МАН-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн угшлын талаар  тэр бүр хүмүүс мэддэггүй.  Тэр жирийн айлын, өөрийн хүчээр гарч ирсэн эмэгтэй биш болж, аавынх нь нөлөөгөөр МАН-д орж, ээжийнхээ нөлөөгөөр Сангийн дэд сайдын албыг хашсан байж болзошгүй баримтуудыг хүргэе.

БАРИМТ 1. Х.Булгантуяаг журам зөрчин Дэлхийн банканд цалинтай дадлагажигчаар ажилд авч байсан ээжид нь Дэлхийн банкнаас хоёр жилийн сахилгын шийтгэл оногдуулж байжээ. 

Тодруулбал, Х.Булгантуяагийн ээж Гончигийн Оюунгэрэл нь Эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яаманд ахлах эдийн засагч, газрын даргаар ажиллаж байсан. Ялангуяа сүүлийн 20 гаруй жил Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд Сангийн яамыг төлөөлөн удирдагч, зохицуулагчаар нь ажиллаж ирсэн нэгэн ажээ.

Хамгийн ноцтой нь Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа хууль бусаар ажилд авч, төслийн мөнгөөр цалинжуулж байсан хэмээн буруутгагдаж байжээ.  Харамсалтай нь Х.Булгантуяагийн Дэлхийн банканд зөвлөх байсан гэдэг намтар нь хууль бус ажээ.

ДЭЛХИЙН БАНКНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛСАН мэдэгдлээр бол Дэлхийн банкны Шийтгэлийн зөвлөлийн 2015 оны зургадгаар сарын 30-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Г.Оюунгэрэл нь хоёр жилийн хугацаатай сахилгын шийтгэл авчээ. Тус шийдвэрт дурдсанаар “Г.Оюунгэрэл Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн “3803-MOG” төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа өөрийн охиныг цалинтай дадлагажигчаар ажилд авч, улмаар зөвлөхөөр ажиллуулах гэрээ хийж, цалинжуулж байсан нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмуудыг зөрчиж байна” гэжээ. Улмаар Г.Оюунгэрэлд "Хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт оролцохгүй байх" сахилгын шийтгэл оноосон ажээ.

Харин Дэлхийн банканд зөвлөх байсан гэх хуурамч намтраар Сангийн дэд сайд болсон нь Сангийн яаманд насаараа ажилласан ээжийнх нь лобби гэж харагдаж байгаа юм. Энэ талаар өмнө олон удаа хэвлэл, мэдээллээр гарч байсныг нам дарсан байдаг. Тэртээ 2013 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Аав, ээжийн тань нөлөө улс төрд бий юу. Сүүлийн үед зөвхөн эд хөрөнгө ч бус эрх мэдэл хүртэл удамшдаг болоод байх шиг байна" гэсэн асуултад "Ээж аав маань жирийн хүмүүс, улс төрөөр огт явж байгаагүй. Аав маань инженер мэргэжилтэй, өөрийнхөө мэргэжлээр 30 гаруй жил тасралтгүй ажилласан. Ээж маань эдийн засагч мэргэжилтэй, мөн л мэргэжлээрээ тасралтгүй 30-аад жил ажиллаж байна" хэмээн хариулж байжээ.

БАРИМТ 2. Х.Булгантуяагийн аав насаараа дарга хийсэн нөлөө бүхий хүн. Түүний аав Сандагийн Хүрэлбаатар нь “МИАТ” ТӨХК-ийн анхны Ерөнхий захирал, “МИАТ” ХК-ийн дэд захирал, ИНЕГ-ын дэд дарга, “МИАТ” ТӨХК-ийн Япон дахь төлөөлөгч зэрэг бүхий л өндөр албан тушаалуудыг хашиж байсан нэгэн.

Сонирхуулахад, аав С.Хүрэлбаатар нь Японд Төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх үед Х.Булгантуяа сайд тэнд сурч байсан байна. Түүнчлэн аав С.Хүрэлбаатар нь 2012 онд “МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар томилогджээ. Харин дараа жил нь Х.Булгантуяа МАН-ын Нарийн бичгийн дарга болсон. Учир нь аав С.Хүрэлбаатар нь МАН-д асар их нөлөөтэй, хууччуулын нэг ажээ. С.Хүрэлбаатарыг МАН-ын томчуудын нэг гэдгийг батлах нэг баримт нь тэрээр Изинис эйрвэйз ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Тагнуулын дарга асан Б.Хурцын эзэмшлийн Изинис эйрвэйз ХХК нь Хөгжлийн банкнаас 22 тэрбум төгрөгийн зээл авсан ч эргүүлж төлөөгүй гэгдэн шүүхдэж байсныг сануулах нь зүйтэй биз ээ. Х.Булгантуяа намын нарийн бичгийн даргаас Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд болтлоо  цаашлаад ах намын тэргүүн хатагтай болтлоо “томорсон” нь Ардын намд нэр нөлөөтэй аавтай нь холбоотой байж болзошгүй гэж харагдаж байна.

Arslan.mnArslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
657019
2 эможи

Зочин
2024-06-21 08:53
Булгантуяаг муулаад яах вэ Боловсролтой, нилээд ажил хийсэн ажилсаг эмэгтэй шүү. Ээж нь бол үрийн төлөө үхэж нэрийн төлөө хатдаг гэж Монгол үг байдаг. Тийм л Монгол эмэгтэй байна ш дээ. Аав ээж нь бол мундаг ажилсаг даруу төлөв сайхан хүмүүс шүү. Тийм учраас Булгантуча бол зөв
zochin
2024-06-19 11:28
ene huuheniig odoo demjihgui.
зочин
2024-06-18 18:19
Оюунгэрэл даргатай хамт ажиллаж байлаа. Ажлын төлөө л хүн. Эцэг эх байх нэг гол үүрэг хүүхдийнхээ төлөө л байх шүү дээ, үүнийг улс төржүүлэх хэрэггүй.
Зангараг
2024-05-20 08:04
Булгантуяагаас болж ээж нь шийтгүүлж байж. Булгантуяагаас болж Монгол улс минь бүү дампуураасай гэж хүсэж байна.
Зочин
2024-05-19 10:47
За сүртэй шүү дээ эх хүн хүүхдийнхээ төлөөгал ус руө орохоо буцдагшзй юм чинь хүүхэдээ ажил оруулах гэж явсан эхийгбуруутнөлагхэн вэ чи хүн муулах гэж байгаа өөр зүйлээр муулж үз
Zochin
2024-05-18 14:30
HUDALCH, LUIVARCHIN, HULGAICHUUDIIG DOLOON UEREE NI HARAAJ, TUMNII HARAAL HOOL BOLOHUU?
Зочин
2024-05-18 09:27
Үр хүүхдээ дэмжих нь буруу юм алга биздээ.
Зочин
2024-05-17 19:34
Аав ээжийн нөлөө яагаад үр хүүхэддээ байж болохгүй гэж. Хүн үрийн төлөа үхэж,нэрийн төлөө хатдаг гэж үг байдаг биздээ. Муулах юмаа мөн олов оо.
Зочин
2024-05-17 15:05
bas 1 alialagch eoeo
З
2024-05-17 12:51
Матрууд
keyboard_arrow_up