СОНГУУЛЬ 2024: 31 улсад байгаа 2459 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ
2024 оны 5 сарын 29
Өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны байдлаар 31 улсад байгаа 2,459 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Гадаад улсад санал өгөхөө илэрхийлж бүртгүүлэхдээ зургаадугаар сарын 15-ны өдрийн дотор хүсэлтээ илгээсэн байх ёстой.
Иймд гадаад гадаад улсад байгаа сонгогчдыг Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхийг СЕХ-оос сануулав.
Цахимаар бүртгүүлэхдээ энд дарж бүртгүүлэх боломжтой.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657215
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: