Нам, эвсэл болон нэр дэвшигчдийн АНХААРАЛД
2024 оны 6 сарын 04
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө.
Үүнд:
- Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсгийн баталгаа/
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/;
- Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657309
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: