Сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн платформ ашиглалтад орлоо
2024 оны 6 сарын 06
2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хүргэхэд хялбар, ойлгомжтой болгох зорилгоор нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн платформ болох election2024.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа.
Тус цахим хуудсанд нэр дэвшигчдийн дараах мэдээ мэдээлэл ил тод байрлах юм. Үүнд:
- Нэр дэвшигчийн профайл зураг бүхий тусдаа цахим хуудас
- Намтар, түүх
- Боловсрол
- Хөрөнгө орлогын мэдээлэл
- Мөрийн хөтөлбөр
- Мэдээ, мэдээллүүд /тойргийн, нэр дэвшигчийн/
Нэр дэвшигчид тухайн цахим хуудсанд өөрсдийн мэдээллийг байршуулснаар дараах давуу талуудтай аж.
- Нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн сан тул олон нийт сонгогчдын хандалт өндөр байна.
- Нэр дэвшигч өөрийн мэдээллийг бүрэн агуулсан танилцуулга хуудас /profile/-тай болно.
- Бүх төрлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэх боломжтой.
- Сошиал хуудас болон бүх төрлийн мэдээллийг нэгтгэн харуулах боломжтой.
- Нэр дэвшигч тусдаа цахим хуудас хийлгэх зардлыг хэмнэнэ.
- Сонгогчид аль тойрогт эсвэл жагсаалтаар ямар нэр дэвшигчид байгааг хялбар, ойлгомжтой байдлаар ашиглах боломжтой.
- Нам, тойрог, жагсаалт, нэр дэвшигч гэх мэтээр дэлгэрэнгүй ангилалтай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657348
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: