СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ авч, сурталчилгаагаа эхлүүлнэ СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ авч, сурталчилгаагаа эхлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СОНГУУЛЬ 2024: Нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ авч, сурталчилгаагаа эхлүүлнэ

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдэд өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр Нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл тухайн өдрийн 08.00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.

  • Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудсандаа нээлттэй байршуулна.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээлэл, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг https://m-election.mn/ цахим хуудсандаа байршуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657411
0 эможи

keyboard_arrow_up