Гадаадад оршин суугаа иргэдийн УИХ-ын сонгуульд санал өгөх хүсэлтийн бүртгэл дуусахад 2 ХОНОГ үлдлээ
2024 оны 6 сарын 13
Гадаадад оршин суугаа монгол иргэд УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөхийн тулд энэ сарын 15-ныг хүртэл тухайн орондоо байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх учиртай.
Тодруулбал
- https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүртгүүлэх;
- https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм.
Хилийн чанадад оршин суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657498
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: