Үндэсний эвслийн П.Баярхүү, Д.Ганболд нарыг СЕХ бүртгэж, үнэмлэхийг нь олгожээ Үндэсний эвслийн П.Баярхүү, Д.Ганболд нарыг СЕХ бүртгэж, үнэмлэхийг нь олгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний эвслийн П.Баярхүү, Д.Ганболд нарыг СЕХ бүртгэж, үнэмлэхийг нь олгожээ

2024 оны 6 сарын 17

Arslan.mn

"Үндэсний эвсэл"-ээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлээд байсан П.Баярхүү, Д.Ганболд нарын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн. 

Тэгвэл тэднийг нэр дэвшигчээр бүртгэх үү эсвэл уг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандах уу гэдгийг шийдэх хурлыг СЕХ өнгөрсөн баасан гарагт /2024. 06. 14/ хийсэн байна. Уг хурлаар дээрх хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэх Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэсэн байна. Улмаар П.Баярхүү, Д.Ганболд нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657543
0 эможи

keyboard_arrow_up