ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийн санал авах байруудын ХАЯГ ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийн санал авах байруудын ХАЯГ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 29, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийн санал авах байруудын ХАЯГ

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт улс даяар зохион байгуулагдана. Сонгуулийн санал хураалт зохион байгуулах өдөр бүх нийтээрээ амрах хуультай.

Монгол Улсын иргэд энэ жил анх удаагаа парламентын 126 гишүүнийг сонгох гэж байна. 

Улсын хэмжээнд санал авах байруудын хаягийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргажээ. Ингэснээр иргэд хаана очиж саналаа өгөхийг мэдэх боломжтой.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт нийт 2,198 санал авах байр бэлджээ.

Энд дарж хаягийн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Улаанбаатар хотод санал өгөх иргэдэд сануулахад, сонгогчдын тооноос хамаарч зарим хороонд 1-6 санал авах байр бий. Тиймээс энд дарж орж, регистр болон хаягийн мэдээллээ оруулж, яг аль байранд санал өгөхөө мэдэх боломжтой. 

Дашрамд дурдахад, сонгогчид тойргийн нэр дэвшигчдийг сонгох болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас бөглөнө. Хэрвээ мандатын тооноос илүү, дутуу сонголт хийвэл автоматжуулсан систем уншихгүй бөгөөд сонгогчид саналын хуудсыг нэг удаа дахин авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657718
0 эможи

keyboard_arrow_up