Өдөөн турхирсан аливаа зүйлд оролцохгүй байж бусдын сонголтод хүндэтгэлтэй хандахыг УРИАЛЖ байна Өдөөн турхирсан аливаа зүйлд оролцохгүй байж бусдын сонголтод хүндэтгэлтэй хандахыг УРИАЛЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 30, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өдөөн турхирсан аливаа зүйлд оролцохгүй байж бусдын сонголтод хүндэтгэлтэй хандахыг УРИАЛЖ байна

2024 оны 6 сарын 27

Arslan.mn

УИХ-ын ес дэх удаагийн парламентын сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 28-ны Баасан гаригт орон даяар зэрэг явагдана.

Монголчууд Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэх өдөр юм. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа агаад нийтдээ 1400 орчим нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэднээс 126 нь УИХ-ын гишүүн болно. Тодруулбал 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаас сонгогдох юм.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг сонгуульд иргэдийн санал авч чадаагүй, ялалт байгуулж чадаагүй 1200 гаруй хүн гомдож үлдэнэ.  Эрх мэдэлд тэмүүлж сонгуулийн үйл ажиллагаанд  их хэмжээний мөнгө зарцуулсан нэр дэвшигчид ямар ч хамаагүй арга ашиглаж,  иргэдийг уриалхыг үгүйсгэхгүй.

Тиймээс сонгуулийн үеэр аливаа асуудалд хэрсүү хандаж үймээн самуун, өдөөн турхирсан ЖАГСААЛ ЦУГЛААН зэрэг үйл ажиллагаанд автахгүй байхыг холбогдох газруудаас САНУУЛЖ байгаа юм. Ардчилал бол олонхын шийдвэрийг цөөнх нь дагадаг. Энэ утгаараа бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

Төрийн байгууллагуудаас энэ удаагийн сонгуульд залуусыг идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна. Учир нь нийт сонгогчдын 50 хувь нь 18-39 насынхан аж. Урьд өмнөх сонгуулийн статистикаас харахад тэдний улс төрийн оролцоо бага гарсан байна.

Сонгуулийн үйл ажиллагаанд олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд, улс төрийн нам болон улс төрийн төлөөлөл хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байна.  Сонгогчдын саналыг "хар машин"-аас гадна 100 хувь давхар гараар тоолж баталгаажуулна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657732
2 эможи

keyboard_arrow_up