Хараагүй иргэдийг доромжлон ЗГХЭГ-т хүртэл шалгуулж байсан Хотын орлогч З.Төмөртөмөө нэр дэвшжээ Хараагүй иргэдийг доромжлон ЗГХЭГ-т хүртэл шалгуулж байсан Хотын орлогч З.Төмөртөмөө нэр дэвшжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хараагүй иргэдийг доромжлон ЗГХЭГ-т хүртэл шалгуулж байсан Хотын орлогч З.Төмөртөмөө нэр дэвшжээ

2024 оны 9 сарын 11

Arslan.mn

2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд сонгогдож чадаагүй  болон сонгуульд оролцох боломж олдоогүй зарим хүнд найр тавьж, НИТХ-д нэр дэвших эрхийг өгчээ.

Тухайлбал, хараагүй иргэдийг доромжилсон асуудлаар ЗГХЭГ-ын Хяналт хэрэгжүүлэх газарт хүртэл шалгагдаж байсан Хотын орлогч З.Төмөртөмөө МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшжээ.

Түүний хувьд өнгөрсөн онд Хотын хоёрдугаар орлогчын ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ингэхдээ  З.Төмөртөмөө нарын хэд хэдэн хүнийг Ерөнхий сайд  албан өрөөндөө дуудаж уулзан үүрэгт ажлаа өгөхийг даалгаж байсан удаатай.

Саяхан тэрбээр хараагүй иргэдийг доромжилсон хэрэгт нэр холбогдоод байсан. Тодруулбал, энэ талаар  "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ны УЗ-ийн гишүүн Б.Ганзориг хэвлэлийн хурал хийж, З.Төмөртөмөө дарга "Аятайхан байгаарай! Чи хүний нүүр харах уу?" гэж доромжилсон тухай олон нийтэд мэдээлсэн. Үүний дараа  З.Төмөртөөмөө уучлал гуйсан байдаг.

Түүний асуудал үүгээр дуусаагүй. Өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан "Улаанбаатар марафон" гүйлтийн тэмцээнд 07777 дугаартай оролцож олны шүүмжлэлд өртсөн.

Тэрээр амгийн сүүлд есдүгээр сарын 01-нд шинэ хичээлийн жилийн нээлтийн өдөр хүүхдийнхээ ангийн багшид үнэт эдлэл бэлэглэн, мөн  "дарга нараасаа түрүүлж ажилдаа ирдэг бай" гэх утга бүхий пост бичсэн нь шүүмжлэлд өртөж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658818
0 эможи

Зочин
2024-09-11 11:39
За яг үнэндээ доромжлохгүй лвм байна лээ шүү. Ер нь ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД АРАЙ Л МУУХАЙ ХАРГИС ХЭРЦГИЙ БИДНИЙГ ЗАСАГ ӨМӨӨРӨХ ЮМ ЧИНЬ ГЭСЭН БАЙДАЛТАЙ ЭНГИЙН ИРГЭДИЙГ ЯАЖ Ч ДОРОМЖЛОЖ БОЛДОГ ЮУ Ч ГЭЖ ГҮЖИРДЭЖ БОЛСОН БАЙНА ШҮҮ. ХАРИН Ч ЭНГИЙН ИРГЭДЭЭ Ч ИЛҮҮ ДАВУУ ЭРХТЭЙ БАЙНА ҮНЭТЭЙ МАШИН УНАСАН ҮГИЙН МУУХАЙ ХЭЛДЭГ ХҮМҮҮС БОЛ ТАХИР ТАТУУ ИРГЭД БОЛСОН ЫГ АНХААРАЛДАА АВАХ ЦАГ НЬ БОЛСОН БАЙНА ШҮҮ. ХААНА Ч ХАМААГҮЙ ТАХИР ТАТУУЧУУД ХЭНИЙГ Ч ЮУ Ч ГЭЖ ДОРОМЖИЛЖ ГҮТГЭЖ БАЙГААГ АНХААРААРАЙ. ЭЦЭГ ЭХДЭЭ Л ЭРХЭЛ ТҮҮНЭЭС ТАА НАРЫН ӨМНӨ ЭЭГ ЙН ИРГЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСГҮЙ ШҮҮ
keyboard_arrow_up