Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногт эхэлнэ Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногт эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ долоо хоногт эхэлнэ

2024 оны 9 сарын 23

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гарагт товлосон билээ. Хуулийн дагуу энэ сарын 26-нд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Тэгэхээр аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас өмнө сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм. Улмаар санал хураалтыг аравдугаар сарын 11-нд Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт явуулах юм. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг 2020 онд хэрэгжүүлсэн хуулийн дагуу мажоритар тогтолцоогоор явуулж байгаа. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан бөгөөд 2393 тойрогт нэр дэвшигчид 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1642 тойрог 6922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659059
0 эможи

keyboard_arrow_up