Л.ХОСБАЯР : Хан-Уул дүүргээ ХҮН төвтэй дүүрэг болгохын төлөө хөгжлийн шинэлэг загварыг нэвтрүүлж ажиллах болно Л.ХОСБАЯР : Хан-Уул дүүргээ ХҮН төвтэй дүүрэг болгохын төлөө хөгжлийн шинэлэг загварыг нэвтрүүлж ажиллах болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.ХОСБАЯР : Хан-Уул дүүргээ ХҮН төвтэй дүүрэг болгохын төлөө хөгжлийн шинэлэг загварыг нэвтрүүлж ажиллах болно

2024 оны 9 сарын 26

Arslan.mn

НИТХ-ын сонгуулийн 8-р тойрог, Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Хосбаяр нэр дэвшигчийн батламжаа авлаа.

Энэ үеэр нэр дэвшигч Л.Хосбаяр " НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Юуны түрүүнд хоёр зүйл бодогдож байна.

Нэгдүгээрт, Х.Нямбаатар даргын багт, нийслэлийн удирдлагын багт ажилласан өнгөрсөн нэг жил санхүүгийн зөв төлөвлөлтөөр төслүүдийг хөдөлгөж чадлаа. Нийслэл Улаанбаатар хотын төсөв анх удаа түүхэндээ байгаагүйгээр нэмэгдлээ. Энэ хэрээр бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Зориглож төсөвлөсөн, төсөв санхүүг нь зурсан, эхлүүлсэн томоохон төслүүдийнхээ бодит үр дүнг үзэх, ажил хэрэг болгоход гар бие оролцъё хэмээгээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргаж байсан.

Хоёрдугаарт, энэ хугацаанд нийслэлийн эрх зүйн байдал дээрдэж хоёр том суурь хуулиа батлуулж чадлаа. Үүнийг дагасан 60 орчим хууль, дүрэм, журам батлагдаад байна. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх багт орж ажиллая, төрийн албанд мерит зарчмаар 20-иод жил тасралтгүй ажилласан туршлагаараа иргэдийн төлөөлөл болъё гэж зориг шулуудлаа.

Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ, төрийн албанд ажилласан туршлагадаа тулгуурлан ЭРХ ЗҮЙН болон ЭДИЙН ЗАСГИЙН төлөвлөлтүүдээ ажил хэрэг болгох хувь амбийц надад байна.

МАН-аас нийслэлд дэвшиж буй багтаа Инженер, эдийн засагчдын төлөөлөл, эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрх зүйчдийн төлөөлөл болж дэвшиж байгаадаа баяртай байна.

Хан-Уул дүүргээ ХҮН төвтэй дүүрэг болгохын төлөө хөгжлийн шинэлэг загварыг нэвтрүүлж ажиллах болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659126
1 эможи

keyboard_arrow_up