ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай ТАНИЛЦЛАА ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай ТАНИЛЦЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай ТАНИЛЦЛАА

2020 оны 9 сарын 01

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ амралтын өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.

Тэрбээр харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцах, хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагааг өргөтгөх боломж нөхцөлийг судлах, ирэх оны төсөвт тусгах нэн шаардлагатай зүйлс харьяа агентлагуудад нь юу байгааг газар дээрээс нь сонсохоор иржээ.

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт хилийн боомтыг өргөтгөх, хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, хилийн инженерийн байгууламжуудыг нэмж байгуулах чиглэлийн ажлууд өргөнөөр туссан байна. Энэ хүрээнд Увс аймгийн Боршоо боомтыг олон улсын статустай болгож өргөжүүлэх ажил ид өрнөж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажилтай Х.Нямбаатар сайд танилцсан юм. Мөн тэрбээр Увс аймаг дахь Цагдаагийн газар болон Хилийн 0245-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Увс аймагт Хилийн 0245-р анги, 0311-р ангиуд болон Боршоо, Шар суурийн боомтууд үйл ажиллагаа явуулдаг юм

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619582
0 эможи

Зочин
2020-09-01 19:42
Х.Нямбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up