“Жайка“-гийн төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ “Жайка“-гийн төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Жайка“-гийн төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ

2020 оны 9 сарын 03

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах”, “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх” төслийн II үе шатыг үргэлжлүүлэх талаар санал солилцон харилцан тохиролцов.

Мөн “Өвсний үндэс” техник туслалцааны төслийн хүрээнд, орон нутагт малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын арьс, ширийг боловсруулах чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.

Мөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй өчигдөр уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Эчин сайд хоёр улсын тал хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай нягт хамтын ажиллагаатай байгааг онцолж байв. Тиймээс цаашдаа хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619627
0 эможи

Зочин
2020-09-03 18:38
Зочин
2020-09-03 12:39
ЭНЭ САЙДАНЦР САХАЛ ҮСЭЭ АВААЧЭЭ
2020-09-03 09:42
Муухай царайлаад
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up