ХХААХҮЯ: Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна ХХААХҮЯ: Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдэж байна

2020 оны 9 сарын 03

Arslan.mn

Ургацын урьдчилсан байдлаар манай улс өнгөрсөн жилийнхээс улаанбуудай 80,000, төмс 46.2 мянга, хүнсний ногоо 19,000 тонноор ахиу авах төлөвтэй байгааг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комисс(УУК)-ын дарга З.Мэндсайхан УУК-ын өнөөдрийн хурлын үеэр танилцууллаа. 

Урьдчилсан байдлаар нийт 

  • 513,000 тонн үр тариа
  • үүнээс 487.6 мянган тонн буудай
  • 237,000 тонн төмс 
  • 113.6 мянган тонн хүнсний ногоо 
  • 32.8 мянган тонн тосны ургамал
  • 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураах боломжтой хэмээн тооцож байна. 

Arslan.mn

Урьдчилсан балансаар 513,3 мянган тонн үр тариа, үүнээс 481,6 мянган тонн буудай, 237,0 мянган тонн төмс, 11,6 мянган тонн хүнсний ногоо, 32,8 мянган тонн тосны ургамал, 109,4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна.

Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн ажиллах бөгөөд үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглагдаж байгаа өндөр хүчин чадлын комбайн ашиглана.

Нийт хураах талбайн 60-70 хувь нь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үе, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байгаа бөгөөд 7,8 дугаар сард орж байгаа үргэлжилсэн их борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байна.

Arslan.mn

Энэ үеэр  Сэлэнгэ аймгийн ХХАА-н газрын дарга Б.Мөнхтөр хэлэхдээ "Намрын ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдал 92.8%-тай бөгөөд цаг агаарын хүндрэл гарахгүй бол 24-28 хоногт хураах боломжтой. Энэ жил наймдугаар сараас хойш бороо их орсноос болж болц алаг болох нөхцөл их байгаа тул ургац хураалт оройтож мэдэхээр байгаа.

Намрын ургац хураалтад 1,055 ажиллах хүчний захиалга өгсөн бол өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн бэлэн байгаа аж. Тиймээс 700 орчим оюутан ажиллуулах боломжтой гэсэн санал гаргажээ. МСҮТ болон Сэлэнгийн ЕБС-ийн хүүхдүүдийг өдрийн цагаар тодорхой хэмжээнд ажиллуулах боломж гаргаж өгвөл тус дөхөм болно" гэдгийг  хэлэв.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619641
0 эможи

Зочин
2020-09-03 18:39
Хээрийн царайлчихад сахал үсээ аваач
2020-09-03 18:39
Төрийн сайд гэхэд сахал үс нь зохиогүй хогын царайтай
Зочин
2020-09-03 14:01
keyboard_arrow_up