Эрүүл мэндийн салбарын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана Эрүүл мэндийн салбарын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана

2020 оны 9 сарын 08

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын төлөөлөл Эрүүл мэндийн сайд Р.Мөнхсайхан, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нартай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн тус салбарын “Шударга байдлын үнэлгээ”-ний дүн, эрүүл мэндийн салбар дахь авлигын нөхцөл байдлыг танилцуулж, коронавируст халдвар цар тахлын үед иргэд, байгууллагуудаас үзүүлсэн хандив, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн захиран зарцуулалт, шууд худалдан авах ажиллагаа, яамны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсэх авлига, ашиг сонирхлын зөрчил болон эмнэлгийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийн талаар санал солилцов.

Эрүүл мэндийн сайд Р.Мөнхсайхан эрүүл мэндийн салбар хүнд суртлыг арилгах, төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг дурдахын хамт авлигаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, цаашид тус салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулах, олон нийтийг эрүүл мэндийн үйлчилгээний талаар мэдээллээр тогтмол хангах ажлыг эрчимжүүлэхээр тогтов.

Эх сурвалж: АТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619716
0 эможи

Зочин
2020-09-09 19:11
зочин
2020-09-09 11:05
Хувийн эмнэлэг, эмийн сангийн зөвшөөрлийг мөнгөөр өгдөг хүнээ мэдсээр байж байлгаад л байХ УУ,
Энхээ
2020-09-09 08:04
Төрийн өмчийн бүх түвшний эмнэлэгт хагалгаанд орсон хүмүүс эмчид мөнгө өгдөг гэсэн , Ялангуяа Хавдрын эмнэлэг хамгийн өндөр ханштай юм билээ ! ! ! Хүмүүс сэтгэлээрээ өгч байна гэдэг , яг үнэндээ тогтсон ханштай болсон байна !
ЭМЯ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up