ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан СҮХБААТАР АЙМАГТ ажиллав
Шадар сайд Я.Содбаатар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр Сүхбаатар аймагт ажиллалаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус аймагт ажиллах үеэрээ Мал эмнэлгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олонтой уулзан орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг сонслоо.
Мөн “Баян тал” хөдөө аж ахуйн цогцолбор төвөөр орж махны үйлдвэртэй танилцав. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, нэмүү өртөг шингээх, экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч байгаа. Үүний тулд малын эрүүл ахуй, чанар стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх шаардлага тулгарч байгааг онцолсон юм.
Уулзалтаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай салбартай холбоотой тусгагдсан онцлох арга хэмжээнүүдийг танилцууллаа.