З.МЭНДСАЙХАН: “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III ҮЕ ШАТЫГ хэрэгжүүлнэ З.МЭНДСАЙХАН: “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III ҮЕ ШАТЫГ хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III ҮЕ ШАТЫГ хэрэгжүүлнэ

2020 оны 9 сарын 29

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Оросын холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа.

Элчин сайд И.К.Азизов хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг ярианыхаа эхэнд онцолсон бөгөөд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” хөтөлбөрийн III үе шатыг хэрэгжүүлэх, ОХУ-тай хил залгаа хорио цээрийн бүст хамтарсан махны үйлдвэр байгуулах, “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн III үе шатыг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг дэмжиж ажиллах боломжтойг илэрхийлэв.

Arslan.mn

ОХУ-ын Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд 550 оюутан тэтгэлгээр сургах квот олгосон бөгөөд уг тэтгэлгийн хүрээнд хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх боломжтойг онцлон тэмдэглэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан удахгүй болох Монгол, Оросын ЗГХК-ын хуралдааны хүрээнд Хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэрийн салбарын ажлын хэсгийн хуралдаан төлөвлөгдөж байгааг онцлон, Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой 2021 тохиож байгаатай холбогдуулан, хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620121
0 эможи

Бадамжунайн тавиул
2020-09-29 15:48
Идэх аргаа олсон байна.
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up