ЗАСГИЙН ГАЗАР: Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа ЗАСГИЙН ГАЗАР: Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа

2020 оны 9 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журам”- ыг баталлаа.

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг 5 зүйл, заалттай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулжээ. Энэхүү журмыг баталж, хэрэгжүүлснээр:

  • Өвлийн улиралд сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэж,
  • Импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадагшаа гарч буй валютын урсгалыг дотооддоо авч үлдэх,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бүрдэх олон эерэг үр дүн дагуулна гэж үзэж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” хэмээн тусгажээ.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620143
1 эможи

Зочин
2020-10-01 11:15
Зочин
2020-09-30 13:13
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up