З.Мэндсайхан: Махны үнийг ирэх жил 5,500-7,500 төгрөгийн хооронд байлгана
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж эхэлсэн бөгөөд энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан "Махны үнийг ирэх жил ястай, ясгүйгээс хамаараад 5,500-7,500 төгрөгийн хооронд байлгана. Үнийг энэ түвшинд барихад шаардлагатай нөөцөө бүрдүүлэх чиглэлд анхаарч байна. Мөн мах бэлтгэх ААН-үүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт зориулсан тодорхой хэмжээний хөрөнгө төсөвт суусан байгаа.
Ногооны үнээс илүү хүрэлцээнд анхаарах хэрэгтэй байна. Төв, суурин газрыг хүнсний ногоогоор бүрэн хангахад шаардлагатай хадгалах зоорь чухал байна. 20 мянган тн-ын хөргөлттэй агуулахын ТЭЗҮ-г хийчихсэн байгаа. Төсөв мөнгөний асуудал дээр та бүхэн дэмжээд өгөөрэй гэж хүсэх байна." хэмээлээ.