Япон улсын ГХ-ийн сайд Т Мотэги энэ сарын 9-10-нд манай улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлэл хийж байна.
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т Мотэги 2020 оны аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Айлчлалын уеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харипцааны сайд Н Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн туншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар дэпгэрэнгүй ярилцах юм байна.