З.МЭНДСАЙХАН: Отрын бүс нутгуудад өөр аймгуудын малыг отроор өвөлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна З.МЭНДСАЙХАН: Отрын бүс нутгуудад өөр аймгуудын малыг отроор өвөлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Отрын бүс нутгуудад өөр аймгуудын малыг отроор өвөлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна

2020 оны 10 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын тэргүүтэй албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны бодлогыг товч танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгөв.

Arslan.mn

Тэрбээр:

  • Жилд 10 сая арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дархан, Ховд хотод барьж байна.
  • Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгаас (Өвөрхангай багтсан) 40 мянган тонн мах нэмэлтээр бэлтгэн экспортод гаргах шийдвэр гаргасан. Эрсдэлийн үнэлгээгээр 5.2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүссэн,
  • Отрын бүс нутгуудад өөр аймгуудын малыг отроор өвөлжүүлэх, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулна.
  • Үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж өвс, хивэг, тэжээл хилээр гаргахыг 2021 оны 4-р сарын 1 хүртэл түр зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл өглөө.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620431
0 эможи

Бадамжунайн тавиул
2020-10-13 14:59
Бадамжунайн тавиул
З.МЭНДСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up