У.ХҮРЭЛСҮХ: 2021 оноос ЭМД-аар төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авна У.ХҮРЭЛСҮХ: 2021 оноос ЭМД-аар төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

У.ХҮРЭЛСҮХ: 2021 оноос ЭМД-аар төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авна

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

УИХ-ын Чуулганы өнөөдрийн /2020.10.16/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. 

Чуулганы эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газар 2020 оны есдүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр зээлийг төлсөн. Засгийн газар ирэх онд эдийн зсгийн өсөлтийг 6 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих бодлого барина. Татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэн, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй. Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Иргэд 2021 оноос эрүүл мэндийн даатгалаараа төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. 

Мөн 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг дахин нэмэх шаардлагатай гэж ЗГ үзсэн бол багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, багшийн цалин урамшууллыг сурагчдын сурлагын амжилттай холбон нэмэх боломжийг бүрдүүлэхийг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620526
2 эможи

keyboard_arrow_up