Сангийн сайд 2017-2020 онд төлсөн ӨРИЙН ЖАГСААЛТЫГ дэлгэв
2020 оны 10 сарын 20
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулсан тухай фейсбүүк хуудастаа нийтэлжээ.
Тодруулбал, 2017 оны аравдугаар сарын 04-нөөс хойш 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 9.3 их наяд төгрөгийн өрийг 3351 удаагийн төлөлтөөр барагдуулсан байна.
Тухайлсан төлөлтөөс дурдвал 1991 онооос хойш гаднын байгууллагын хөрөнгө оруулалтаас санхүүжсэн 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөгийг төлжээ.
Түүнчлэн 2011 оноос хойш арилжаалсан дотоодын бондын үндсэн төлбөрт нийтдээ 4.2 их наяд төгрөг төлжээ.
Сангийн сайдын танилцуулсан өрийн жагсаалтыг ЭНДЭЭС дэлгэрэнгүй харна уу!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620588
0 эможи
Зочин
2020-10-21 18:39
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: