УОК: Хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг XII сарын 31-ний дуустал сунгах шийдвэр гаргажээ
УОК-ын ээлжит хурал өнөөдөр болж гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг 12-р сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргажээ. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
Шадар сайд Я.Содбаатар "Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн асуудлаар шийдвэр гаргалаа. Алтанбулаг боомтоор болон дамжин өнгөрч байгаа жолооч нараас халдвар илэрч байна. Өнөөдрийн байдлаар 28 жолооч коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон тул тусгайлан арга хэмжээ авахаар боллоо.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Транзит ачааг хязгаарлах шийдвэр гаргасан. Цагаан нуур болон хэд хэдэн боомтод эрсдэл өндөр байгаа талаар мэргэжлийн хүмүүс үнэлгээ гаргасан тул дамжин өнгөрөх ачаа тээврийг арванхоёрдугаар сарын 1-н гэхэд өөр зохицуулалтад оруулахаар ажиллаж байна " гэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гарагт болно.