УОК: Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх ЭЦСИЙН ШИЙДВЭР гараагүй. Судалж байгаа
2020 оны 10 сарын 26
Улсын онцгой комиссоос шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаагүй байна.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ "Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан хэдий ч шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй байх талаар шийдвэр гаргаагүй. Ер нь бол судалж үзэж байгаа. Мэргэжлийн хүмүүс бол энэ үеэр маш их хөдөлгөөн гарч халдвар хамгаалалтын дэглэм алдах магадлалтай гэсэн эрсдэлийн үнэлгээ гаргаж ирсэн. Энэ тухай шийдвэр орон нутгийн онцгой комиссуудаас гардаг. Тиймээс УОК-оос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620704
0 эможи
Зочин
2020-10-27 16:33
АМЬД ЯВЦГААВАЛ АЛТАН АЯГАНААС УС УУНАА ГЭЖ.ГЭР ГЭРТЭЭ ДОР ДОРОО Л ТЭМДЭГЛЭЦГЭЭЕ.ГАЛЫН УТАС ГАНЦ ДАЛИЙ ГИШГЭХЭД Л ГАР ДОР ЧИНЬ БАЙГААД БАЙГАА ШҮҮ АРД ТҮМЭЭН.НЭГ АСВАЛ БЕНЗИНД ГАЛ ШИДЭХ ШИГ Л АСАЖ АРАЙЧҮҮ 3 САЯУУЛАА БОЛСОН БИД НҮД ИРМЭХИЙН ЗУУР ХАР ТАХАЛААР ЛИГДЭН ХААНЫ ЦЭРЭГ МЭТ ҮГҮЙРЧ ДУУСНА.ХЭНЧ БИДНИЙГ ИРЖ АВРАХГҮЙ БАС ГАР СУНГАХГҮЙ ШҮҮ..
зочин
2020-10-26 23:48
ЭНЭ УДААДАА ШИНЭ ЖИЛ ЦАГААН САРАА ӨНЖИЕ, ИРЭХ ЗУН 100 -ЖИЛИЙН ОЙГОО САЙХАН ТЭМДЭГЛЭЕ, ДОТООДОО ӨВЧИН АЛДВАЛ 100- ЖИЛЭЭ Ч ТЭМДЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ БОЛОНО ШҮҮ ДЭЭ
Зочин
2020-10-26 19:24
Зочин
2020-10-26 17:13
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: