Л.Мөнхтүшиг: 11 дүгээр сард тусгай үүргийн 10 удаагийн нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан Л.Мөнхтүшиг: 11 дүгээр сард тусгай үүргийн 10 удаагийн нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: 11 дүгээр сард тусгай үүргийн 10 удаагийн нислэг хийх урьдчилсан хуваарь гарсан

2020 оны 10 сарын 26

Arslan.mn

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгах саналыг гаргаад байна. Уг саналтай холбоотойгоор арваннэгдүгээр сард нийт 10 тусгай нислэг хийх хуваарийг гаргажээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Ирэх сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн. Үүнээс зургаан удаа БНСУ руу үйлдэнэ. Мөн европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт руу нэг удаа нислэг хийнэ.

Тодруулбал БНСУ руу 6, Европ чиглэлд 1, Токио руу 2, Казахстан руу 1 удаа тус тус нислэг үйлдэхээр болсон байна.

 Өнгөрсөн хугацаанд 98 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж 19,519 иргэнийг эх оронд нь авчирсан" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
620705
2 эможи

Зочин
2020-10-26 17:13
keyboard_arrow_up