Я.Содбаатар: Цагааннуур, Боршоо боомтуудыг 21 хоногийн хугацаатай түр хаахаар боллоо Я.Содбаатар: Цагааннуур, Боршоо боомтуудыг 21 хоногийн хугацаатай түр хаахаар боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: Цагааннуур, Боршоо боомтуудыг 21 хоногийн хугацаатай түр хаахаар боллоо

2020 оны 10 сарын 30

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. 

Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол ОХУ хоорондын хилийн Цагаан нуур, Боршоо боомтыг 10 дугаар сарын 2-ноос 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.

Учир нь манай улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутагт өвчлөл нэмэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авч байна.

Цагаан нуурын боомтоор ирсэн хоёр орос жолоочоос коронавирус илэрлээ. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан. " гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хил залгаа ОХУ-д халдварын тоо улам нэмэгдсээр байна. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтоор нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл тээвэрлэдэг. 64 жолоочоос хоёр хүнд коронавирусийн халдвар илэрсэн учир хилийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргалаа." гэв.

ШУУД ҮЗЭХ:

 
ШУУД

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620807
1 эможи

Зочин
2020-10-31 03:23
keyboard_arrow_up