УОК: 21 хоногийн тусгаарлалтаас гарсан жолоочоос дахин COVID-19 илэрсэн тул цэцэрлэг, сургуулийг ХААЛАА
Улсын онцгой комисс шөнө яаралтай хурал зарлаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан байна. Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж, дууссан бөгөөд олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэтрээ гарсан бөгөөд өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төвөлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.
Мөн нийтийн тээвэрт өглөө, орой ажлын цагаар тодорхой зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.
Сахилга баттай байцгаая! Маскаа сайн зүүж, гараа тогтмол ариутгаарай.