Маргаашнаас эхлэн 5 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД шилжүүллээ
Улсын онцгой комисс 20:00 цагт хуралдсаны дараа Засгийн газар хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө
Шадар сайд Я. Содбаатар: Маргааш өглөөний буюу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Маргааш өглөөнөөс таван өдрийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм рүү шилжүүлж байна. Энэ нь Бэлэн байдлын хоёр дахь зэрэглэл рүү орж байна гэсэн үг юм. Үүний дараах эцсийн арга хэмжээ нь Онц байдал зарлах байдаг аж. Энэ бол Монголд анх удаа авч буй арга хэмжээ юм.
Хатуу хөл хорио тогтоосноор
- Хүнсний зах, дэлгүүр, супермаркет, хүнсний зах, эмийн сан, хүнсний үйлдвэрүүд хэвийн горимоор ажиллана.
- Худаг усан хангамжийн байгууллага хэвийн ажиллана.
- Нефьт хангамжийн байгууллагууд хэвийн горимоор ажиллана.
- Хот доторх болон хот хоорондын хүнсний тээврийн үйлчилгээ хэвийн ажиллана.
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага хэвийн ажиллана.
- Вуяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.
Хөл хорионы үеэр төрийн байгууллагуудад цөөхөн тооны шаардлагатай хүмүүс ажиллана. Бусад нь гэрээсээ ажиллана. Үүнтэй адил хувийн хэвшлийн байгууллагуудаасаа ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаач ээ гэж уриалж байна.
Ард иргэдээсээ гэрээсээ битгий гараач ээ гэж хүсэж байна. Мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөнийг эрс хязгаарлахыг зөвлөж байгаа.
ШУУД ҮЗЭХ: