Хүүхдийн мөнгийг ӨНӨӨДРӨӨС олгож эхэлнэ
2020 оны 11 сарын 17
Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өглөө.
Эмзэг бүлгийн иргэдэд хүргэх хүнсний талон, халамжийн тухайд өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгосон байна.
Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн бөгөөд өнөөдрөөс хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621212
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: