УОК: Маргаашаас автомашин болон нийтийн тээврийн хөдөлгөөнд ХАТУУ ЗОХИЦУУЛАЛТ хийнэ
Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Маргаашаас эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу хуваарьт шилжиж байна
УОК-ын 19.00 цагийн хуралдаанаар маргаашнаас үйлдвэр, шаардлагатай аж ахуйн нэгжийн нийт ажиллах хүчний 10-15 хувь нь ажиллана хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэхээр болжээ.
Хотын дарга Д.Сумъяабазар "Бидний тооцоолж байснаас олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учаас хөдөлгөөнийг хумих байдал руу орохгүй бол эрсдэл дагуулж байна. Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна. Бусад үед хөдөлгөөн зогсоно." гэлээ.
ШУУД ҮЗЭХ: