Хувийн хэвшлийн тасалдсан цалинг Засгийн газраас олгох санал хүргүүлэв
Засгийн газар өнөөдөр /2020.11.18/ бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест ямар дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-аас бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүллээ. Тус саналд иргэдийг орлоготой байлгах чиглэлээр “Иргэдийн орон сууцны ипотекийн ба хэрэглээний зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, хүүг хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Хувийн хэвшилд ажиллагсадын ажлын цаг, цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин хөлсийг Засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох. Цар тахлын дэгдэлтэнд ноцтой хохирол амссан жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүх төрлийн татвар татвар, татварын өр төлөх хугацааг хойшлуулах.Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах” саналыг тусгажээ.
Эх сурвалж: www.polit.mn