Т.МӨНХСАЙХАН: Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн ГУРВАН сарын нөөцтэй Т.МӨНХСАЙХАН: Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн ГУРВАН сарын нөөцтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Эмнэлгийн хамгаалах хэрэгслийн ГУРВАН сарын нөөцтэй

2020 оны 11 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын гишүүд олон нийтэд мэдээллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.

Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамнаас үндсэн гурван чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Нэгдүгээрт тархалтыг хумих буюу барьж авч зогсоох, хоёрдугаарт тандалт, хариу арга хэмжээ, гуравдугаарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх тал дээр төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд  Ковидын бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 гээд нийт 1400 орчим орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн орны 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглана.  Ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний тусламж чухал учраас эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Бидний судалгаагаар хүн амын нэг хувь халдварт өртөхөд 2500-3000 ор шаардлагатай. Харин өнгөрсөн хугацаанд бид улсын хэмжээнд нийт 4500 орны төлөвлөлтийг гаргасан байгаа.

Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагуудаа хангах хамгаалах нэг удаагийн хэрэгслийн гурван сарын нөөц бий. Хувийн хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэхдээ бид аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын компаниудаас авч байгаа.

Харин дотооддоо үйлдвэрлэх боломжгүй резинэн бээлий зэргийг гаднаас татан авч байна.

Коронавирусын шинжилгээ хийж байгаа өрхийн эмнэлгүүд болон тохиолдол илэрсэн аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хувийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-аас хангаж байна.

Энэ хугацаанд нийт 341 хүн Коронавирусын халдвараас эдгэрч эмнэлгээс гарсан. 28 нь дараагийн шатны тусгаарлах байрzанд байна. Эмнэлгээс гарахдаа 5 төрлийн шинжилгээ өгдөг. Ямар нэгэн вирус илрэхгүй тохиолдолд эмнэлгээс гаргаж байна. Дараагийн шатны 14 хоногт нь хяналтыг сайн тавьж, дахин вирусийн шинжилгээнд хамруулж, вирус гарахгүй болтол нь тусгаарлах байранд байлгаж байгаад гаргаж байна. Эмнэлгээс эдгэрч гарсан бүх иргэд хяналтад байгаа. Хамт байдаг гэр бүл ойр дотнын хүмүүст нь байнгын шинжилгээ авч, хяналтандаа байлгаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621295
0 эможи

Зочин
2020-11-18 18:11
Ах нь
2020-11-18 17:32
Ямар бага юмтай юм бэ, Коронад наадах чинь 3 долоо хоног л болно, бүтэн жил юугаа хийж байсан новшнууд вэ| би хүн хараадаггүй, тэсэхгүй хэллээ|
ЯАНА ДАА МӨНХСАЙХАН МИНЬ
2020-11-18 16:37
3 САРЫН НӨӨЦ БАГА ШҮҮ
Мөнх
2020-11-18 16:33
Ор л бэлдээд бдг тэнд ажиллах хүч бга юу
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up