З.МЭНДСАЙХАН: ЖДҮ эрхлэгч 700 аж ахуйн нэгжийн зээл төлөх хугацааг хойшлуулна
Цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг өнөөдөр Засгийн газар танилцууллаа.
Энэ үеэр сэтгүүлчид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд авах арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулсан юм.
Тэрбээр "Зээлийн хугацаа хэтэрсэн, 53 тэрбум төгрөгийн авлагатай 310 аж ахуйн нэгж энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлтээ ирүүлсэн 1579 аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтаа эцэслэж, 12 дугаар сард багтаан 15 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана" гэв. Төслийн сонгон шалгаруулалтад нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг хангаж ажиллана гэдгээ салбарын сайд энэ үеэр илэрхийллээ.
Зээлийн батлан даалтын сангийн нийт 70 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд арилжааны банк болон санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгийн батлан даалт гаргах замаар ЖДҮ-г дэмжихээ хэлэв.