ЗГ: Сурагчид 12-р сарын 18-ныг хүртэл теле хичээл үзэж, 2-р сарын 1 хүртэл АМАРНА
Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, мэдээлэл хийж байна.
Шадар сайд Я.Содбаатар: Оюутнууд нэгдүгээр сарын 5 хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Тахимын хичээл явагдахгүй.
Сурагчид ирэх сарын 1-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл амарна. Танхимын хичээл орохгүй.
Боловсролын байгууллагын чиглэлээр теле хичээлийг сайн зохион байгуулж байна.
Хоол, хүнс тэжээлийн дутагдалд орох магадлалтай 44,282 хүүхэд байна гэсэн судалгаа гаргасан. Энэ дагуу суругуль, цэцэрлэгүүдийн хүнсний нөөцийг энэ чиглэлд зарцуулах Засгийн газрын тогтоол гарч байна.
Улсын хэмжээнд 88 их дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байгаа. Үүнээс 71 оюутны дотуур байранд 11,359 оюутан байна. Нийслэлд 56 дотуур байгаа. Улаанбаатар хотод түрээсийн байранд 18,687 оюутан байна. Энэ мэтчилэн нарийвчилан судалгааг авч, үүнийхээ дагуу зохих шийдвэрийг авч байгаа.
ШУУД ҮЗЭХ: