“Улаанбаатарт байгаа орон нутгийн иргэдийг явуулбал 21 аймагт халдвар алдах эрсдэлтэй“
Улаанбаатар хотод хорионд орсон орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж гаргахаар бэлтгэл ажил хийж байгааг УОК-оос мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар "Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийн ерөнхий судалгааг авч дуусаж байна. Бүртгэлийн апплейкшн гаргаж байгаа. Мөн иргэдийг орон нутаг руу зорчуулах түр журмыг бэлэн болгосон.
Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжөөр энэ иргэдийг өнөө, маргаашдаа гаргаж чадахгүй. Иргэдийг зохион байгуулалтгүйгээр орон нутаг руу явуулбал, 21 аймагт өвчин тархах аюултай.
Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод 27169 иргэн орон нутгаас ирсэн байгааг сум, орон нутгийн мэдээллээс нь авсан. Улаанбаатар руу 11 мянга гаруй иргэн ирэх хүсэлтэй байгаа. Албан ажлаар ирээд гацсан 1907 төрийн албан хаагч байна. Бид бүртгэлийн программыг танилцуулна. Энэ апплейкшнээр бүртгэлжүүлснээр иргэдийн хаана шинжилгээ өгөх, хаашаа явах, хэрхэн хяналтад орох зэрэг мэдээллийг авч болно. Бэлтгэл ажил хийж байна.
Хот хоорондын автобусанд 12-15 хүн л зорчино. Харин орон нутгийн иргэдийг хэзээ гаргаж эхлэх талаар зарлах болоогүй байна" гэлээ.